Шууд Chart

Ромын пап зул сарын баярыг тохиолдуулан сүсэгтэн олонд хандаж уламжлалт илгээлтээ сонордууллаа

2018-12-26 17:44:06

Ромын пап Франциск Зул сарын баярыг тохиолдуулан сүсэгтэн олонд хандаж уламжлалт илгээлтээ сонордууллаа. Тэргүүн хамбатан ахан дүүсэг байж, харилцан ойлголцож, аж төрөхийг бүх ард түмэн, соёл, шашны төлөөллүүдэд хүсчээ. Ромын пап шашин шүтлэгийн ялгаатай байдлыг аюул биш, харин нийтийн баялаг юм гэж онцолсон байна. Ромын пап түүнчлэн олон улсын асуудлын талаар бодолхийлж үзэхийг уриалжээ.

Тухайлбал, Сири дэх цэргийн ажиллагаа удахгүй дуусна гэж найдаж байгаагаа илэрхийлсний сацуу, бүх талын эрх ашигт нийцсэн улстөрийн шийдэл боловсруулахыг олон улсын хамтын нийгэмлэгт уриалсан байна. Пап лам Франциск түүнчлэн Йемен, Украины хямралуудын талаар дурджээ.

“Өнө удаан энх тайвныг сэргээн тогтоохоор эрмэлзэж байгаа Украин орны хүсэл мөрөөдөл Бурхны ивээлээр биелэх болтугай” гэж тэр илгээлтдээ өгүүлсэн байна.


Ромын пап зул сарын баярыг тохиолдуулан сүсэгтэн олонд хандаж уламжлалт илгээлтээ сонордууллаа  
Үзсэн: 1113 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй