Шууд Chart

Гурван хүн тутмын нэг нь ядуу амьдарч байна

2018-12-27 12:31:47

Энэ оны гуравдугаар улирлын байдлаар манай улсын эдийн засаг 6.4 хувиар өссөн. Гэвч гурван хүн тутмын нэг нь ядуу амьдарч байна. Ажилгүйдлийн түвшин төдийлөн буурсангүй гэж Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооноос өнөөдөр мэдэгдлээ.

Иргэдийн амьжиргаа тааруу байгаа энэ цаг үед төрийн үйл ажиллагаа тасарч, хэлэлцээрээр хүлээсэн үүргээ Засгийн газар биелүүлсэнгүй. Тодруулбал, орон нутгийн сургууль, цэцэрлэгийн багш, шинжлэх ухааны байгууллагын ажилтны цалин ондоо багтаж нэмэгдэх учиртай байлаа. Гэтэл өнөөдөр гэрээ хэлэлцээрт тусгаж талууд харилцан тохирсон олон ажил биелэлээ олсонгүй. Иймээс бид иргэдийн өмнө тулгамдсан асуудлыг үр дүн гартал шаардана гэж МҮЭ-ийн холбооны Ерөнхийлөгч Х.Амгаланбаатар мэдэгдлээ.

Ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс цалинг үе шаттай нэмж 20 хувьд хүргэхээр талууд ярилцсан. Үүнийг эцэслэн батлах хэлэлцээр өнөөдөр эхэлсэн байх учиртай. Гэвч эхлээгүй байна. Ирэх оны улсын төсөвт суусан 277 тэрбум төгрөгөөр цалинг 8 хувь нэмэх боломж харагдаж байна. Энэ мэт олон асуудлыг бид ярилцаж хамтдаа шийдэл гаргах байтал өнөөдөр төрийн ажил гацаанд орчихлоо гэж Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны Ерөнхийлөгч Х.Амгаланбаатар онцоллоо.

 

Монголын үйлдвэрчний эвлэлийн холбоо өнгөрсөн 10 сараас эхлэн УИХ, Засгийн газарт хандан шаардлага, мэдэгдэл хүргүүлсэн ч одоог хүртэл шийдэл гаргаж ажиллаж чадсангүй. Эдийн засаг өссөн ч айл өрх, иргэдийн аж амьдралд бодитоор нөлөөлж чадахгүй байна гэж МҮЭХ-ны удирдлагууд үзлээ.  


Гурван хүн тутмын нэг нь ядуу амьдарч байна  
Үзсэн: 1745 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2018-12-27 17:28
Энэ янзаараа байвал удахгүй дунд давхаргынхан ч доошоо унах байх өөөөөөөөөөөөөөөө

Бидэнтэй нэгдээрэй