Шууд Chart

Монголбанк ипотекийн зээлийг 2020 он хүртэл хариуцна

2019-01-02 12:50:00

Монголбанк ипотекийн зээлийг Засгийн газарт шилжүүлснээр санхүүжилт буурч, зээл авах боломж багасах вий гэсэн болгоомжлол иргэдэд байгаа юм. Энэ талаар “”Хурд” агентлаг Монголбанкнаас тодруулахад Засгийн газрын төсвийн боломжоос шалтгаалан 2020 он хүртэл Монголбанк ипотекийн зээлийг үргэлжүүлэн хэрэгжүүлэхээр болсноо мэдэгдлээ. Монголбанкны дэд ерөнхийлөгч н.Лхагвасүрэн ингэж ярилаа.

2018 онд орон сууцны 8 хувийн зээлд зарцуулсан 300-аад тэрбум төгрөгийн зээлийн 180 тэрбумыг Монголбанк, 120 тэрбум төгрөгийг Засгийн газар санхүүжүүлсэн байна. Энэ онд мөн ийм хэмжээний зээлийг иргэдэд олгохоор болсон. Цаашид олон улсын зах зээлээс хямд эх үүсвэртэй хөрөнгө татаж чадвал жилд гаргаж байгаа санхүүжилтийг нэмэх боломжтой гэж үзэж байна. Харин банкны хадгаламжийн хүү жилийн 12 хувь байгаа нөхцөлд арилжааны банкны эх үүсвэрээр санхүүжүүлэх боломжгүй байгаа юм.

Ипотекийн зээл хэрэгжиж эхэлснээс хойш манай улс нийт 4 их наяд төгрөгийн зээл олгоод байна. Үүний 3.4 их наяд төгрөгийг Монголбанк гаргажээ.


Монголбанк ипотекийн зээлийг 2020 он хүртэл хариуцна   
Үзсэн: 2655 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
зочин [127.0.0.xxx] 2019-04-01 13:30
8 хувийн зээл хэзээ эхлэх вэ залуу гэр бүлээ дэмжихийн хэрээр нийгмийн оролцоо ихсэнэ шүү дээ. Маш их хүлээж бна.
Зочин [127.0.0.xxx] 2019-03-16 18:21
Ипотекийн 8 хувийн зээлээ хэзээнээс эхлэн өгч эхлэх вэ.хамрагдах хүсэлтэй байна
Зочин [127.0.0.xxx] 2019-03-13 13:51
Сайн байна уу? Ипотекийн зээлээ хэзээнээс олгож эхлэх гэж байна вэ. Иргэд энэ зээлийг маш их хүлээж байна. Өдөр тутам мэдээлэл өгч болдоггүй юм уу? Банкуудад нь очихоор ирээгүй. олгохгүй гэсэн гэж хэлэх юм. Яагаад иргэддээ чиглэсэн энэ зээлийг олгохгүй гэж. Иргэд бид энэ зээлийг хурдан эхлүүлэхийг хүсч байна.

Бидэнтэй нэгдээрэй