
Өнгөрсөн сард Ерөнхий сайд У.Хүрэлсүх Япон улсад албан ёсны айлчлал хийж нийгэм, эдийн засгийн олон асуудал хэлэлцсэн. Энэ үеэр шинэ нисэх онгоцны буудлын ажлыг түргэтгэх, богино хугацаанд үйл ажиллагааг эхлүүлэхээр тохиролцсон юм.
Хөшигийн хөндийн нисэх буудлын хувьд бүтээн байгуулалтын ажил дуусч, хяналт шалгалт хийгдээд байгаа. Одоо зөвхөн менежментийн гэрээг тохиролцож батлах үлдээд байгаа юм. Тиймээс Япон улсын баг ирэх долоо хоногт манай улсад ирж гэрээг батлахаар ажиллана гэж Иргэний нисэхийн ерөнхий газрын дарга н.Бямбасүрэн хэллээ.
Хөшигийн хөндийн нисэх онгоцны буудлын үйл ажиллагаа долоодугаар сард нээгдэх товтой байна.
Шинэ нисэх онгоцны буудлын менежментийг хэрэгжүүлэх концессын гэрээг энэ сард батална | ||
Үзсэн: 1001 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.