
Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг өнөөдрөөс 320 мянгад хүргэлээ. Нийт ажилчдын 8-10 хувь ийм хэмжээнд цалин авна гэсэн үг. Үүнийг дагаад бусад салбарын хөдөлмөрчдийн цалин нэмэгдэх учиртай. Мөн салбарын үйлдвэрчний эвлэлүүд нэмэлт хэлэлцээр хийх замаар хамтын гэрээ болон дотоод журмандаа өөрчлөлт оруулах замаар цалин нэмнэ гэж Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга н.Адъяа мэдээллээ.
Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ гэдэг нь мэргэжилгүй ажилтны сард авах цалингийн хэмжээ юм. Үүнийг мөрдүүлэх үүргийг Мэргэжлийн хяналтын байгууллага, Монголын үйлдвэрчний эвлэлийн холбоо хамтран хэрэгжүүлнэ. Гэхдээ энэ ажлыг зохион байгуулах үүргийг ажил олгогч болон аж ахуйн нэгж, байгууллагын удирдлагууд хүлээнэ.
Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 320 мянган төгрөг боллоо | ||
Үзсэн: 2128 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.