Шууд Chart

Хятадын сансрын хөлөг саран дээр амжилттай буулаа

2019-01-03 14:04:43

Хятадын "Чан И-4" сансрын хөлөг саран дээр амжилттай буулаа. Өнгөрсөн оны 12 дугаар сард хөөргөсөн энэхүү хөлөг сарны дэлхийд харагддаггүй тал буюу нөгөө талд буусан анхны хөлөг болж байна. Энэ тухай Хятадын үндэсний Сансрын удирдлагын газраас мэдээлжээ.

Хятад улсын хувьд сансрын судалгааны талбарт дэлхийд тэргүүлэх зорилготой байгаа. Энэ удаагийн амжилт нь тус улсын удаа дараа хийж байгаа сорилт зорилгуудынх нь нэг юм. Үүнээс өмнө буюу 2013 онд тус улс өөр нэгэн хөлгийг сарнаа газардуулж, саран дээр зөөлөн буулт хийсэн АНУ, Орос улсуудын дараа орж байсан. Харин "Чан И-4" хэмээх энэ хөлгөөрөө тус улс сарны нөгөө талд анх удаа зөөлөн буулт хийсэн улс болж байгааг хэвлэлүүд тэмдэглэж байна. 

""Чан И-4" сансрын хөлгийн энэ удаагийн амжилт Хятад улс сансрын судалгаа хайгуулын салбарт дэлхийн түвшиний дэвшил гаргаж чадсаныг харуулж байгаа юм. Бид Хятад хүмүүс Америкчуудын оролдож үзээгүй зүйлийг хийчихлээ” хэмээн Хятадын шинжлэх ухаан технологийн их сургуулийн профессор Жу Менгуа ярьжээ.


Хятадын сансрын хөлөг саран дээр амжилттай буулаа  
Үзсэн: 1317 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй