
Германы ард иргэдийн 40 орчим хувь нь Ангела Меркелийг хугацаанаасаа өмнө огцрохыг хүсч байна гэсэн судалгааны дүн гарчээ. Британийн Юү-Гөв нэртэй олон улсын интернетэд суурилсан зах зээлийн судалгаа, мэдээллийн пүүс, Германы Дойче Прессе-Агентур мэдээллийн агентлаг хамтран явуулсан санал асуулгаар Германы ард иргэдийн 38 хувь нь канцлер Ангела Меркелийг 2021 оноос өмнө огцорч чөлөөлөгдөхийг хүсч байна гэх дүн гарсан байна. Харин 43 хувь нь үүний эсрэг саналтай буюу Меркелийг эрт ажлаа өгөхийг эсэргүүцсэн байна. 18 хувь нь энэ талаар ямар нэг шийд гаргаагүй болохоо илэрхийлжээ.
Тэгвэл Германы Альтернатив намынхны дунд явуулсан судалгаагаар 78 хувь нь түүнийг хугацаанаасаа өмнө буух нь зөв гэж үзжээ. Санал асуулга өнгөрөгч 12 дугаар сарын 18-20ны өдрүүдэд болж 2035 хүнийг хамруулжээ. Өнгөрөгч 12дугаар сарын эхээр Германы канцлер Ангела Меркель Христийн ардчилсан холбоо намын даргын ажлаа намын нарийн бичгийн дарга байсан Аннегрет Крамп-Карренбауэр –т шилжүүлэн өгсөн юм. Сүүлд тэрээр ард түмэндээ хандан шинэ жилийн мэндчилгээ дэвшүүлэхдээ “өнгөрөгч 3 дугаар сард үүрэгт ажилдаа орсон эрх баригч эвслийг сонгосондоо олон Герман хүн харамсаж байгааг хүлээн зөвшөөрч байна” гээд 2019 онд улс төрийн гүн гүнзгий хагарал хуваагдлыг даван туулж нэгдэж хамтрах хэрэгтэй хэмээн уриалаад байна.
Герман улсын хувьд Меркелийн 2015 онд гаргасан бодлого шийдвэрийн нөлөөг одоо ч хүртэж байгаа хэмээн зарим хэвлэл бичиж байна. Тухайн үед Германы канцлер цагаач дүрвэгчдийн асуудлаар хилийн нээлттэй бодлого баримтлахаар шийдвэрлэсэн байдаг юм.
Германы ард иргэдийн 43 хувь нь Меркелийг ажлаа өгөхийг эсэргүүцжээ | ||
Үзсэн: 786 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.