Шууд Chart

Монгол Улсын 1 сая гаруй иргэн үнэт цаасны дансаа нээлгээд байна

2019-01-03 14:41:28

Одоогоор Монгол Улсын нийт иргэдийн гуравны нэг нь буюу 1 сая гаруй иргэн үнэт цаасны дансаа нээлгээд байна. 2012 оны 4 сараас өмнө төрсөн Монгол Улсын бүх иргэнд төрөөс "Эрдэнэс тавантолгой" компанийн 1072, мөн “Эрдэнэс Монгол” компанийн давуу эрхийн нэг хувьцааг үнэгүй эзэмшүүлсэн. Зарим иргэд хувьцаанаасаа  сургалтын төлбөр,  эрүүл мэндийн даатгалын шимтгэл, эх орны хувь хишиг хэлбэрээр  авсан байдаг. 

“Харин дансаа нээлгээгүй иргэдийн хувьд тухайн хувьцаа зах зээлд гарсан тохиолдолд захиран  зарцуулах эрхгүй юм.  Гэхдээ данс нээлгэх хугацааг зааж өгөөгүй. Гэтэл гадуур зарим брокер диллерийн компани, хувь хүмүүс худал цуурхал тарааж, иргэдийн эрхэнд халдаж байна” гэж Санхүүгийн зохицуулах хорооноос мэдэгдлээ.  Энэ талаар тус хорооны үнэт цаасны газрын дарга Б.Лхагвасүрэн ийнхүү ярилаа.

Хэрэв та үнэт цаасны дансгүй байгаа бол 5 мянган төгрөг, иргэний үнэмлэх, аль нэг банк дахь өөрийн дансны дугаартайгаар өөрт ойр байгаа брокер диллерийн компанид очиж нээлгэх боломжтой. 


Монгол Улсын 1 сая гаруй иргэн үнэт цаасны дансаа нээлгээд байна  
Үзсэн: 1413 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2019-01-03 16:18
Ard tumenii ashgiig ogoh boloogui yom uu? olborlolt yavagdaj baigaa orlogo orj baigaa yagaad avch boldogui yom be?

Бидэнтэй нэгдээрэй