Шууд Chart

Шинээр хэвлэгдсэн таван мянгатын дэвсгэртийг энэ улиралд багтаан гүйлгээнд гаргана

2019-01-03 15:03:25

Монголбанкинаас шинээр хэвлэж буй таван мянгатын дэвсгэртийг энэ улиралд багтаан гүйлгээнд гаргахаар төлөвлөжээ. Манай улсад хуурамчаар үйлдэгдэж буй мөнгөн тэмдэгтүүд нь ихэвчлэн өндөр дүнтэй 5000, 10000, 20000 төгрөгийн дэвсгэртүүд байдаг тул эдгээр 3 дэвсгэртийн жинхэнэ эсэхийг шууд төвөггүй таних боломжтой, мөн хуурамчаар дуурайлган хийх боломжгүй шинэ элементтэй болгон сайжруулах ажил хийгджээ.

Энэхүү ажлын хүрээнд 5000 төгрөгийн дэвсгэртийн нүүрэн талд байрлах Соёмбод сүүлийн үеийн дэвшилтэт технологиор хийсэн 3-н хэмжээст хөдөлгөөнтэй, дээш, доош, налуу хөдөлгөхөд өнгө нь солонгорч харагдах Спарк бэхэн элемент оруулж өгснөөр иргэд жинхэнэ мөнгөн тэмдэгтийг хуурамчаас ялгаж танихад хялбар болгожээ.

Гэхдээ шинэ мөнгөн дэвсгэрт гүйлгээнд гарсан ч хуучин таван мянгатын дэсгэрт хэвээр ашилагдана гэдгийг Монголбанкинаас мэдээлж байна.


Шинээр хэвлэгдсэн таван мянгатын дэвсгэртийг энэ улиралд багтаан гүйлгээнд гаргана  
Үзсэн: 1133 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй