Шууд Chart

Эрүүл мэндийн шалтгааны улмаас цэргийн албанд тэнцэхгүй байх тохиолдол буурчээ

2019-01-04 16:29:49

Эрүүл мэндийн шалтгааны улмаас цэргийн албанд тэнцэхгүй байх тохиолдол буурчээ. Одоогоос зургаан жилийн өмнө цэргийн алба хаах насанд хүрсэн залуусын 30 гаруй хувь өвчтэй гэсэн шалтгаанаар цэрэгт явж чадахгүй байсан. Тодруулбал, нэг дүүрэгт 6000 гаруй залууг эрүүл мэндийн үзлэгт хамруулахад 2000 орчим нь өвчтэй байдаг. Үүнээс 23 хувь нь хараа муутай, 24 хувь мэс засал, гэмтлийн шарх сорвитой, 12 хувь жин тэнцэхгүй хасагддаг байжээ. Харин одоо 20 хувь болж буурсан гэж Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабын ахлах офицер хурандаа н.Мөнхбаяр ярилаа.

Нийслэлийн хэмжээнд цэргийн бүртгэл явагдаж байна. Энэ сарын 21-нийг хүртэл үргэлжилнэ. 


Эрүүл мэндийн шалтгааны улмаас цэргийн албанд тэнцэхгүй байх тохиолдол буурчээ  
Үзсэн: 783 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй