Шууд Chart

Сэтгэцийн эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэх эмч, сувилагчийн хүрэлцээ муу байна

2019-01-07 17:13:01

Манай улсад 100 мянган хүн ам тутамд 841 хүн сэтгэцийн ямар нэгэн тусламж үйлчилгээг авдаг гэсэн судалгаа бий. Энэ нь хүн амын хөгжлийн түвшинтэй харьцуулахад өндөр тоо юм. Үүнийг дагаад сэтгэцийн эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэх эмч, сувилагчийн хүрэлцээ муу байдаг. Тиймээс сэтгэцийн эрүүл мэндийн сувилахуйн мэргэшүүлэх сургалтын хөтөлбөр боловсруулах төслийг манай улсад хэрэгжүүлэхээр боллоо. АШУҮИС-ийн захирал Ж.Цолмон ингэж ярилаа.

 

Энэ төслийн зорилго нь Сэтгэцийн эрүүл мэндийн сургалтын дараах сургалтын хөтөлбөрийг боловсруулж, сувилагч нарын нийгэмд эзлэх байр суурийг нэмэгдүүлэх юм. Төсөл хэрэгжсэнээр сэтгэцийн эрүүл мэндийн сувилахуйн мэргэжлийн нэр хүнд өсч, энэ чиглэлээр элсэх оюутны тоо нэмэгдэнэ гэж төслийн багийнхан үзэж байна. Мөн төслийн хүрээнд тодорхой таван ажлыг хийхээр төлөвлөжээ.  


Сэтгэцийн эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэх эмч, сувилагчийн хүрэлцээ муу байна  
Үзсэн: 870 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй