Шууд Chart

Улаанбаатар хот орчимд газар хөдлөх тохиолдол тогтмол өсч байна

2019-01-08 12:25:40

Улаанбаатар хот орчимд газар хөдлөх тохиолдол тогтмол өсч байна. Өнгөрсөн онд гэхэд нийт 873 удаагийн газар хөдлөлт бүртгэгджээ. Газар хөдлөлтийн тоо өсч байгаагаас гадна хүчтэй газар хөдлөлт болох эрсдэл нэмэгдэж байна. Тухайлбал, 2005 оноос хойш магнитуд нь 3.5 болон түүнээс дээш хүнд мэдрэгдэм газар хөдлөлт зургаан удаа болсон гэж Одон орон геофизикийн судалгааны хүрээлэнгийн захирал н.Дэмбэрэл ярилаа.

Хотын төвийг дайрч өнгөрсөн дээрх газар хөдлөлтийн хагарал 20 мянга гаруй жилийн өмнө 7.5 магнитудын хүчтэй газар хөдлөлтийн улмаас үүссэн гэсэн эхний шатны судалгааны дүнг Японы судлаачид гаргаад байгаа юм.  


Улаанбаатар хот орчимд газар хөдлөх тохиолдол тогтмол өсч байна  
Үзсэн: 1961 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй