
Их Британийн Хийтроу нисэх буудлын орчимд дахин үл мэдэгдэх алсын удирдлагатай онгоц нисч үзэгдсэний улмаас тус буудал нислэгүүдээ түр хойшлуулсан байна.
Мягмар гарагийн үдээс хойш 17 цагийн үед болсон энэ хэргийн үеэр зорчигчдын аюулгүй байдлыг хангах зорилгоор нислэгүүдийг цаг орчмын хугацаанд саатуулжээ. Ингэж нислэгүүдийг түр хугацаагаар зогсооход зорчигчид бухимдлаа илэрхийлцгээж, зарим нь санаа зовч байгаагаа нийгмийн сүлжээнд бичжээ. Гэхдээ ямар учир шалтгааны улмаас сэжиг бүхий дрон буюу алсан удирдлагатай жижиг онгоц нисэх буудал дээгүүр эргэлдсэн талаар мэдээлэл байхгүй байна.
Үүнээс 2 долоо хоногийн өмнө мөн ийм хэрэг Гатвик онгоцны буудалд болсон. Тухай үед Гатвик нисэх буудлын агаарын оройн зайд үл мэдэгдэх дронууд буюу алсын удирдлагатай бичил онгоцнууд үе үе эргэлдэх болсон тул 140 мянган хүн товлосон цагтаа хүрэх газраа хүрч чадалгүй нисэх буудлын үйл ажиллагаа 2 өдөр зогсож, мянга гаруй нислэг цуцлагдсан юм. Болсон явдлын дараа Гатвик нисэх буудал дрон эсэргүүцэх цэргийн тоног төхөөрөмж суурьлуулахад 5 сая паунд зарцуулсан гэх мэдээлэл байгаа. Сүүлд буюу мягмар гарагийн орой Хийтроу нисэх буудалд дахин үл мэдэгдэх нэг дрон эргэлдсэний дараа Хийтроу буудал ч мөн ийм төхөөрөмжтэй болно гэдгээ мэдэгдсэн байна.
Хийтроу нисэх буудлын орчимд алсын удирдлагатай онгоц үзэгджээ | ||
Үзсэн: 865 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.