Шууд Chart

Авто осолд орж, бэртэж гэмтсэн иргэдийг Улаанбаатарт зөөвөрлөн авчирчээ

2019-01-09 15:22:02

Нэгдүгээр сарын 8-ны өглөөний 6 цагийн орчимд хот хоорондын зорчигч тээвэрт үйлчилж байсан 45 зорчигчтой автобус Дорноговь аймгийн Замын Үүд сумын Борхойн багийн нутагт осолдсон хэрэг гарсныг бид өмнө мэдээлсэн. Ослын улмаас 2 хүн барж, 4 хүн хүнд бэртсэн, бусад зорчигч их бага ямар нэгэн гэмтэл авсан. Авто осолд орж, бэртэж гэмтсэн иргэдийг өнөөдөр  Улаанбаатар хотод  галт тэргээр зөөвөрлөн авчирсан байна.

Үүнтэй холбоотойгоор салбар яамны хамтарсан ажлын хэсгээс бэртэж гэмтсэн зорчигчдыг буулгаж, аюулгүй тээвэрлэн, эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлсэн байна. Улаанбаатар галт тэрэгний өртөөнд  цагдаа, онцгой байдал, эмнэлгийн ажилчдын баг өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллажээ.


Авто осолд орж, бэртэж гэмтсэн иргэдийг Улаанбаатарт зөөвөрлөн авчирчээ  
Үзсэн: 1038 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй