
Ирэх онд олон улсын эдийн засаг муудах төлөвтэй байна хэмээн Дэлхийн банк анхаарууллаа. Дэлхийн банкнаас жил бүр гаргадаг урьдчилсан таамгаар энэ жил болоод ирэх онд олон улсын эдийн засгийн өсөлт удаашрах төлөвтэй байна. Урьдчилсан байдлаар энэ онд дэлхий нийтийн эдийн засгийн өсөлт 2,9 хувьтай байх бол ирэх 2020 онд 2,8 хувьтай байхаар байна. Гэхдээ энэ таамгаар түр зуурын уналт богино хугацаанд болно гэсэн таамаг дэвшүүлж байна.
Мөн, эдийн засгийн удаашрал нь “зөөлөн уналт” байх болно хэмээн Банкны эдийн засагчид үзэж байна. Тэдний хэлж байгаагаар 2018 оны дундаас эхэлсэн удаашрал одоогоор харьцангуй тогтуун байна. Мөн урьдчилан харж буй бууралт нь Америк зэрэг чинээлэг улс орнуудад тохиолдох нь. Ингэснээр Америкийн эдийн засгийн удаашрал ерөнхийлөгч Доналд Трампын татварыг бууруулах бодлогын үр дүнг бууруулж, 201 онд гэхэд тус улсын эдийн засаг өнгөрсөн оны 2,9 хувиас буурч 1,6 хувьд хүрэхээр байна гэж шинжээчид тооцоолжээ.
Харин өсөж буй жижиг зах зээлтэй улс орнуудын тухайд Хятадын уналтаас үл хамааран эдийн засаг нь бага хэмжээний хурдтай өсөх хандлагатай байна гэжээ. Хятад улс Сүүлийн 10аад жилд өсөлттэй байсан бол энэ өсөлт намжиж 2021 он гэхэд эдийн засгийн өсөлт нь 6 хувьтай байна. 1980-аас 2010 оны хооронд Хятадын эдийн засгийн жилийн дундаж өсөлт 10 хувьтай байсан байна.
Дэлхийн банкны эдийн засагчид энэ оны эдийн засгийн төлөв байдлыг “бүрэнхий тэнгэр” хэмээн дүрслэж байна. Үүнд олон улсын худалдаа суларч, Америк Хятадын худалдааны маргаан зэрэг урьд оноос эхтэй эрсдлүүдийг дурдажээ.
Хөрөнгийн зах зээл дээр мөн эрсдэлтэй хэвээр байна. Америк дахин бодлогын хүүгээ өсгөж, долларын ханш нэмэгдвэл хөгжиж байгаа жижиг зах зээлтэй уулсуудад нөлөөлж болзошгүй байна гэсэн төсөөлөл гаргажээ. Мөн Брекситийн үйл явц Евро бүсэд хамааралтай улс орнуудад эрсдэл дагуулахыг ч сануулж байна.
Ирэх онд олон улсын эдийн засаг муудах төлөвтэй байна гэв | ||
Үзсэн: 1059 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.