Шууд Chart

Их, дээд сургуулиуд 2018 оны сургалтын төлбөрийн и-баримтаа нөхөж олгох ёстой

2019-01-10 14:43:43

Их, дээд сургуулиуд 2018 оны сургалтын төлбөрийн и-баримтаа нөхөж олгох ёстой. Татварын ерөнхий газраас Хувь хүний орлогын албан татварын хөнгөлөлт, буцаан олголтын материалыг энэ сарын 1-нээс авч эхэлсэн байдаг. Үүнд анх удаа орон сууц худалдаж авсан болон сургалтын төлбөр төлсөн татвар төлөгчид хамрагддаг.

Сургалтын төлбөрын хөнгөлөлт эдлэх татвар төлөгчид и-баримтаа заавал цахим системд бүртгүүлсэн байх шаардлагатайг Татварын ерөнхий газрын Татвар төлөгчтэй харилцах газрын Татварын улсын байцаагч н.Мөнхцэцэг хэллээ.

2018 онд 70 мянга гаруй татвар төлөгчид 41 тэрбум төгрөгийн хөнгөлөлт, буцаан олголт олгожээ. Үүний есөн тэрбум гаруйг сургалтын төлбөрийн хөнгөлөлтөд олгосон байна.


Их, дээд сургуулиуд 2018 оны сургалтын төлбөрийн и-баримтаа нөхөж олгох ёстой  
Үзсэн: 1224 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй