Шууд Chart

Авто замын хураамжийг нэг талдаа авдаг болгох асуудлыг судлахыг даалгав

2019-01-11 13:43:29

Сүхбаатар аймгийн Баруун-Урт-Өндөрхаан чиглэлийн авто замд байрладаг төлбөр авах цэг орох, гарах хоёр чиглэлд зорчиж буй тээврийн хэрэгслээс хураамж авдаг. Энэ байдлыг иргэд удаа дараа шүүмжилж, хүсэлт тавьж байгааг үндэслэн аймгийн Засаг дарга нэг талдаа хураамж авдаг болгох талаар судлах үүргийг холбогдох газарт өгчээ.

Төлбөр авах цэг нь авто замаар зорчиж буй тээврийн хэрэгслийн даац, суудлын тооноос хамааран 1000-10000 хүртэлх төгрөгийн хураамж авдаг бөгөөд энэ цэг орон нутгийн бус Зам,  тээврийн хөгжлийн төвд харъяалагддаг. Тиймээс . Зөвхөн Зам тээврийн хөгжлийн төвийн шийдвэрээр зохицуулагддаг учир аймгийн ЗДТГ-ын Хөгжлийн бодлогын хэлтсээр дамжуулан холбогдох газарт хүсэлт хүргүүлж болно гэдгийг аймгийн Авто тээврийн газрын дарга Д.Отгонбаяр хэллээ.

Мөн төлбөр авах цэгийн ажилтны ярьж буйгаар авто замын тухай хуульд тухайн төлбөр авах цэг нь замын төгсгөлд байрладаг бол орох, гарах хоёр талд хураамж авах ёстой. . Тиймээс Баруун-Урт-Өндөрхаан чиглэлийн авто замын төлбөр авах цэг хуулийнхаа дагуу ажиллаж байгаа. . Тухайн машинуудаас авсан төлбөр Авто замын хөгжлийн төвийн дансанд хуримтлагддаг байна.

Төлбөр авах цэгээр дамжин өдөрт дунджаар 200 орчим машин орж гардаг

Баруун-Урт-Өндөрхаан чиглэлийн А2001 дугаартай улсын чанартай авто замд замын байгууламжаар зорчиж байгаа тээврийн хэрэгслээс төлбөр авах цэг 2016 онд ашиглалтад орсон юм.

Сурвалжлагч: Т.Одончимэг

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Авто замын хураамжийг нэг талдаа авдаг болгох асуудлыг судлахыг даалгав  
Үзсэн: 1290 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй