Шууд Chart

Дэлхийн 60 гаруй орон гялгар уут хэрэглэхийг хуулиар хориглоод байна

2019-01-15 12:38:22

Гуравдугаар сарын 1-нээс эхлэн бүх төрлийн буюу 0.035 мм болон түүнээс нимгэн нэг удаагийн хальсан уутыг худалдаа, үйлчилгээнд хэрэглэх, үйлдвэрлэж импортлохыг хориглосон.

Гялгар уутыг улсын хилээр оруулж ирэхгүй байхад Гаалийн ерөнхий газар хяналт тавина. Мөн хэрэглүүлэхгүй байх тал дээр Мэргэжлийн хяналтын газар, Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газартай хамтран хяналт тавина гэж Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Хүнсний аюулгүй байдал, хүнс хөдөө аж ахуйн хяналтын газрын дарга н.Энх-Амгалан ингэж ярилаа.

Байгальд хортой хог хаягдлын нэг гялгар уутыг дэлхийн 60 гаруй орон хэрэглэхийг хуулиар хориглоод байна. Манай улсын хувьд сүүлийн гурван жилд 16.5 тэрбум төгрөгөөр нийлэг уут импортлож, түүнийхээ найман хувийг нь л дахин боловсруулжээ.  


Дэлхийн 60 гаруй орон гялгар уут хэрэглэхийг хуулиар хориглоод байна   
Үзсэн: 2002 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй