
Умард Солонгосыг дайсан хэмээн тодорхойлсон тодорхойлолтоо Батлан хамгаалахын цагаан номоосоо Өмнөд Солонгос устгалаа. Хоёр жил тутам шинэчлэгддэг энэ номын шинэчлэгдсэн хувилбарыг энэ мягмар гарагт зарласан байна. Энд тус улс өмнөхийн адил Умард Солонгосыг 50 орчим плутон ангиллын цөмийн зэвсэгтэй хэмээн багцаалжээ.
Мөн номын хуучин хувилбарт Умард Солонгос нь баяжуулсан уран боловсруулах ажлаа эрчимжүүлж байгаа талаар бичсэн бол, шинэчлэгдсэн хувилбарт БНАСАУ нь их хэмжээний баяжуулсан ураны нөөцтэй, Умард Солонгосын нийтээр устгах зэвсэг Солонгосын хойгийн энх тайван аюулгүй байдалд заналхийлж байна гэжээ.
Харин БНАСАУ-ын дэглэм, цэрэг зэвсэг бол “дайсан” хэмээн 2010 оноос хойш тодорхойлсон заалтаа Өмнөд Солонгосын Батлан хамгаалах яам хассан байна. Оронд нь Батлан хамгаалахын Цагаан номондоо тус улс “Умард Солонгос 2 Солонгосын харилцааг сайжруулах, цэргийн зөрчил маргааныг зөөлрүүлэхийн тулд ажиллаж ирсэн” гэсэн байна.
Энд мөн Өмнөд Солонгос болон Япон улсын харилцааны талаар бичжээ. Хэвлэлүүдийн мэдээлж байгаагаар, Япон болон Өмнөд Солонгос ардчилал, чөлөөт зах зээлийн хувьд нэг ижил үнэт зүйлтэй гэсэн утга бүхий тодорхойлолтоо Өмнөд Солонгос Батлан хамгаалахын цагаан номоосоо хасчээ. Үүнд Солонгосын тал дайны үеийн хөдөлмөрийн талаарх шүүхийн шийдвэр, Япон тэнгист болсон байлдааны усан онгоцны радарын хэрэг зэргээс болж 2 улсын харилцаа муудсан тухай дурдсан байна.
Өмнөд Солонгосын батлан хамгаалахын цагаан ном шинэчлэгджээ | ||
Үзсэн: 862 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.