Мэдээ

Чөлөөт цаг

Спорт

Бусад

МҮОНРТ

Шууд Chart

Британийн парламент Брекситийн гэрээг дэмжсэнгүй

2019-01-16 13:18:28
Error loading player: No playable sources found

Европын холбооноос Их Британийн гарах Брекситийн гэрээг мягмар гарагт болсон санал хураалтаар 202/432-ын харьцаатайгаар гишүүд дэмжсэнгүй.

Санал хураалтын дараа парламентын сөрөг хүчин Хөдөлмөрчний намын дарга Жереми КорбинТреза Мэйн засгийн газарт итгэл хүлээлгэхгүй байх санал гаргасан байна. Сөрөг хүчний дэвшүүлсэн саналын дагуу засгийн газартаа итгэл хүлээлгэх эсэхээр лхагва гарагт мөн санал хураалт болно. Энэ талаар Их Британийн хэвлэлүүдэд, Ардчилсан эвлэлийн намынхан Треза Мэй-д үзүүлсэн дэмжлэгээ үргэлжлүүлнэ хэмээн хэлж байгаа тул түүнийг огцруулахаас татгалзах магадлалтай хэмээн бичиж байна.

Харин Их Британийн засгийн газарт Европын холбооноос гаргах өөр төлөвлөгөө боловсруулахад 3 өдрийн хугацаа үлдээд байна. Ерөнхий сайд Треза Мэй, өөрийг дэмжиж байгаа Ардчилсан эвлэлийн намынхан болоод сөрөг хүчний намын гишүүдтэй уулзаж, парламентын дэмжлэгийг авахын тулд ямар шаардлага хангах, шинэ төлөвлөгөөгөө Европын холбоогоор судлуулах талаар хэлэлцэнэ гэсэн байна. Тэрээр “жил хагасын өмнө Европын холбооноос гарахаар саналаа өгсөн Британи иргэдийн хүсэлтийг биелүүлэх нь өөрийнх нь үүрэг” хэмээн мягмар гарагт болсон парламентын санал хураалтын дараа мэдэгджээ.

Их Британийн Ерөнхий сайдын хувьд парламентын гишүүдийнхээ сэтгэлд нийцэх гэрээнд хүрч Европын холбоотой тохиролцоход мэдээж төвөгтэй гэдгийг ажиглагчид хэлж байна. Зарим хууль тогтоогчид Брекситийн үйл явцыг хойшлуулж, нөхцөл байдлыг өөрчлөхийн тулд Европын холбоотой дахин хэлэлцэх хэрэгтэй хэмээн засгийн газраа шүүмжилж байгаа бол зарим нь дахин энэ асуудлаар бүх нийтийн санал хураалт явуулахыг уриалжээ. Гэхдээ эдгээр хувилбарууд тийм ч хялбар шийдэл биш хэмээн хэвлэлүүд бичиж байна.


Британийн парламент Брекситийн гэрээг дэмжсэнгүй  
Үзсэн: 1186 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй