Шууд Chart

Найроби хотод болсон буудалцааны үеэр 15 хүн нас баржээ

2019-01-16 15:06:13

Кенийн нийслэл Найроби хотод томоохон зэвсэгт халдлага болж, хамгаалалтын албаныхан харилцан буудалцжээ. Мягмар гарагт болсон халдлагын улмаас 15 хүн нас барсан гэх мэдээ байгаа ч албаныхан тодорхой мэдээлэл өгөөгүй байна. Эхлээд Найроби хотын өмнөд бүсийн Вестланд дүүрэг дэх нэгэн банкны ойролцоох авто машины зогсоолд зэвсэгтэй 4 эрэгтэй бөмбөг дэлбэлж, дараа нь тэндхийн нэг зочид буудалд нэвтрэн нэг нь хүлээлгийн танхимд амиа хорлож өөрийгөө дэлбэлжээ.

Хамгаалалтын албаны ажилчид зэвсэгт этгээдүүдийн эсрэг гал нээж, харилцан буудалцаан цаг орчим үргэлжилсэн байна. Зэвсэгт халдагчид хэдүүлээ байсан, хэдэн хүн нас барсан талаар нарийн тоо байхгүй байна. Нас барсан хүмүүсийн тоо 15-аас ;давсан олон арван хүн бэртсэн гэх мэдээ байна. Кенийн аюулгүй байдлын асуудал хариуцсан албаныхан хэргийг зэвсэгт халдлага хэмээн учир шалтгааныг шалгаж байгаа гэнэ. Сомалид суурьшсан Аль Шахаб хэмээх Исламын зэвсэгт бүлэглэл халдлагыг үйлдсэн гэж мэдэгджээ.


Найроби хотод болсон буудалцааны үеэр 15 хүн нас баржээ  
Үзсэн: 1060 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй