
Хятадын Цэргийн Төв Комиссын нэгдсэн удирдлагын хэлтсийн дарга Ли Зуочен, Америкийн Тэнгисийн цэргийн адмирал Жон Ричардсон нар мягмар гарагт Бээжин хотод уулзаж яриа хэлэлцээ хийсэн байна. Энэ үеэр Хятадын талын төлөөлөгч Ли, Тайвань бол Хятадын дотоод асуудал, Бээжин үүнд хөндлөнгөөс нөлөөлөхийг хүлээн зөвшөөрөхгүй” хэмээн анхааруулсан байна.
Мөн тэрээр, “хэрэв аль нэг талаас Тайванийг Хятадаас салгахыг оролдвол Хятадын цэргүүд үндэсний эв нэгдэл, үндэсний бие даасан байдал, газар нутгийн нэгдлээ хангахын тулд урьд өмнө хийж байгаагүй зүйлээ хийх болно” хэмээн мэдэгджээ.
Зарим хэвлэлд энэ сэдвээр “Хятадын өсөн нэмэгдэж байгаа цэргийн чадавх Тайвань арлыг хэзээ нэг өдөр хүчээр хяналтдаа авах эрсдэлийг нэмэгдүүлж байна” хэмээн Америкийн талын албаны хүний хэлснийг иш татан мэдээлжээ.
Тайванийн асуудлаар Хятад улс Америкт хатуу сануулга өглөө | ||
Үзсэн: 1256 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.