
Цаг тутамд хулгайн нэг дуудлага ирж байна. Ингээд бодохоор нэг сард 700 орчим хулгайлах гэмт хэрэг Цагдаагийн байгууллагын бүртгэлд орж байна гэсэн үг. Гэтэл илрүүлэлт 20 хүрэхгүй хувьтай байна.
Учир нь энэ хэрэг нууц, далд аргаар үйлдэгддэг учраас илрүүлэхэд хүндрэлтэй байдаг гэж Цагдаагийн ерөнхий газрын Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга н.Арсланхуяг “Хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх арга зам” сэдэвт хурлын үеэр онцоллоо.
Хэдийгээр иргэд бэлэн мөнгө авч явах нь эрс буурсан ч бусад эд зүйлсээ алдах нь нэмэгджээ. Бусдын эд зүйлсийг анх удаа хулгайлбал 3-6 сараар хоригдоно. Харин давтан үйлдвэл 5-8 жилийн ял сонсох хуулийн заалттай гэмт хэрэг юм.
Цаг тутамд хулгайн нэг дуудлага ирж байна | ||
Үзсэн: 746 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.