
Македон улсын нэрийг өөрчлөхөөр тохиролцсоныг эсэргүүцэн Грекийн ард иргэд цагдаа нартай мөргөлджээ. Ням гарагт Грекийн нийслэл Афин хотод болсон эсэргүүцлийн жагсаал цуглаанд 60 мянга орчим хүн оролцсон хэмээн цагдаа нар тооцоолжээ. Парламентийн ордны гадна цугласан жагсагчид “Македон бол Грек” гэсэн уриа лоозон хэлцгээн хаширч байсан байна.
Энэ үеэр цагдаа нар эсэргүүцэгчдийг тараахын тулд нулимс асгаруулагч хэрэглэн, бороохой ашигласан нь дүрс бичлэгт буужээ. Хуучин Югославын бүгд найрамдах улсын бүрэлдэхүүнд байсан Македоны бүгд найрамдах улсын нэрийг өөрчлөх тухай гэрээг эсэргүүцсэн энэ жагсаал Афин хотод болсон томоохон жагсаал цуглаануудын нэг юм.
Грекийн хойд бүсийн нэг мужийг Македон гэж нэрлэдэг тул энэ бүстэй хил залгаа Македон улсыг ижил нэртэй байхыг нь Грекийн ард иргэд эсэргүүцдэг. Олон жилээр үргэлжилсэн энэ маргааныг шийдвэрлэн Грекийн засгийн газар Македоны засгийн газартай гэрээ байгуулж, нэрийг нь өөрчлүүлэхээр болсон ч, үүнийг нь мөн эсэргүүцэж байна. Өнгөрөгч 6 дугаар сард 2 талын байгуулсан гэрээ тохиролцоогоор Бүгд найрамдах Македон улсын нэрийг Умард Македоны бүгд найрамдах улс болгон өөрчлөхөөр болсон. Үүнийг Македон энэ сарын эхээр батлаад байгаа юм.
Македон улсын нэрийг өөрчлөхийг эсэргүүцсэн жагсаал боллоо | ||
Үзсэн: 1031 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.