
АНУ-ын дэд ерөнхийлөгч Майк Пенсийн хийсэн мэдэгдлийн дараа Венесуэлийн ерөнхийлөгч Николас Мадуро АНУ-тай байгуулсан дипломат харилцааг өөрчлөх үүрэг чиглэл өгсөн байна. Тус улсын сөрөг хүчнийхний тэргүүлдэг Үндэсний парламент лхагва гарагт Мадурогийн эсрэг бүх нийтийн жагсаал цуглаан хийхээр олон нийтийг уриалжээ. Энэ уриалгын өмнө АНУ-ын дэд ерөнхийлөгч Майк Пенс Венесуэлийн улс төрийн дэглэмийг өөрчлөхөд дэмжлэг үзүүлнэ хэмээн мэдэгдэж, үүнийгээ дүрс бичлэгээр илгээсэн байна. Тэрээр Венесуэлийн ерөнхийлөгч Николас Мадуро-г “төр барих хууль ёсны шаардлага хангахгүй дарангуйлагч” хэмээгээд түүнийг “чөлөөт шударга сонгуульд ялалт байгуулахгүй” гэсэн байна. Үүнээс гадна, АНУ-ын дэд ерөнхийлөгч Венесуэлийн ард иргэд асуудлыг гартаа авах цаг болсон гэсэн байна.
Үүний хариуд Венесуэлийн ерөнхийлөгч Николас Мадуро “Америк улс орных нь дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцож байгаа нь зохисгүй хэрэг” гээд Вашингтоны эсрэг онцгой арга хэмжээ авахаа зарлана гэж мэдэгдсэн байна. мөн “төрийн эргэлт хийхийг илт уриалан дуудан байгаа нь Америк Венесуэлийн харилцааны 200 жилийн түүхэн дэх хүлээн зөвшөөрөх боломжгүй зүйл” гэжээ.
Венесуэлийн ерөнхийлөгч Николас Мадуро төрийн тэргүүний хэдэн өдрийн өмнө тангаргаа өргөж, дахин 6 жил улс орноо удирдахаар болсон. Үүнийг сөрөг хүчнийхэн нь эсэргүүцэн Үндэсний ассамблейн дарга Хуан Гуайдо төрийн эрхийг авахаар олон улсаас тусламж хүсээд байгаа юм. Гэвч мягмар гарагт Венесуэлийн дээд шүүх Үндэсний ассамблейн бүх шийдвэр хүчин төгөлдөр биш гэсэн тогтоол гаргаж, үүнийг нь хүмүүс эсэргүүцэн үймээн самуун болсон байна.
Үүний өмнө цэргийн офицерууд зэвсэг хулгайлж сөрөг хүчнийхэнд дамжуулсан хэмээн Венесуэлийн засгийн газраас мэдээлжээ.
Венесуэль улс АНУ-тай байгуулсан дипломат харилцаагаа өөрчилнө | ||
Үзсэн: 1232 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.