Шууд Chart

Хүлэмжийн хийн ялгарлыг 2030 он гэхэд 14 хувиар бууруулна

2019-01-23 15:23:42

Манай улс “Уур амьсгалын өөрчлөлтийн тухай Парисын хэлэлцээр”-ийг 3 жилийн өмнө соёрхон баталсан. Энэ хүрээнд сэргээгдэх эрчим хүчийг  дэмжих, хүлэмжийн хий ялгарлыг тооцох, тайлагнах зэрэг олон ажлыг хэрэгжүүлж байна. 2020 оноос хэрэгжиж эхлэх Парисын хэлэлцээрийн хэрэгжилтийг хангах бэлтгэл ажлыг дэлхий нийтээр тэргүүлэх зэрэгт тавьж байгаа юм. Манай улс ч мөн энэ чиглэлээр эрчимтэй арга хэмжээ аван ажиллаж байна.

БОАЖЯ-ны Уур амьсгалын өөрчлөлт гадаад харилцааны хамтын ажиллагааны газрын дарга Х.Батжаргалын ярианд анхаарлаа хандуулна уу...

Парисын хэлэлцээр нь уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөг сааруулж, хүлэмжийн хийн ялгарал багатай хөгжлийг бий болгох зэрэг түүхэн ач холбогдолтой олон улсын баримт бичиг юм. “Уур амьсгалын өөрчлөлтийн тухай Парисын хэлэлцээр”-ийг 30 гаруй улс орон батламжилсан байдаг. Тэдгээрийн нэг нь манай улс юм. 


Хүлэмжийн хийн ялгарлыг 2030 он гэхэд 14 хувиар бууруулна  
Үзсэн: 1128 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй