Шууд Chart

Дэлхийн эдийн засгийн удаашрал төв банкнуудын үйл ажиллагаанд нөлөөлнө...

2019-01-23 15:35:34

Дэлхийн нийтийн эдийн засгийн удаашрал төв банкнуудын үйл ажиллагаанд нөлөөлнө хэмээн Швейцарын банк болгоомжилж байна.

Мягмар гарагт эхэлсэн Дэлхийн эдийн засгийн 49 дэх чуулганд оролцож буй Швейцарын Ю-Би Эс банкны захирал Аксел Вебер CNN агентлагт өгсөн ярилцлагадаа ингэж хэлсэн байна. Тэрээр дэлхийн эдийн засгийн өсөлт удааширч бууралт үзүүлж эхлэхэд төв банкнууд хүүгийн өсөлтөө сулруулна, дараагийн циклд тэд ердийн төвшинд ажиллахыг зорих болно” хэмээн хэлснийг уламжиллаа.

Олон улсын 3 мянган төлөөлөгч оролцож буй 49 дэх удаагийн эдийн засгийн чуулганы эхний өдрийн хуралдааны үеэр болсон шинэлэг үйл явдлуудыг хэвлэлүүд мэдээлж байна. Энэ удаагийн хуралд Америкийн талаас албаны төлөөлөл оролцоогүй боловч тус улсын төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео 30 минутын туршид хуралд оролцогчидтой дүрсээр харилцсан байна.

Тэрээр дэлхий нийт эдийн засгийн удаашралтай нүүрж тулж байгаа үед Америкийн эдийн засгийг эрүүл байна гэсэн өөдрөг төсөөлөлтэй байгаагаа илэрхийлсэн байна. Мөн Америкийн төрийн нарийн бичгийн дарга дэлхий нийтийн өмнө гарч ирж буй шинэ хүчин зүйлсээр Британий Европын холбооноос гарах санал асуулга, Америкийн ерөнхийлөгч Доналд Трамп болон Францын ерөнхийлөгч Эммануэль Макрон нарын сонгуульд ялалт байгуулсан үйл явдлуудыг нэрлэжээ. 

Мөн Давосын эдийн засгийн чуулганд оролцож буй Америкийн төрийн нарийн бичгийн дарга асан Жон Керри “Доналд Трамп огцрох хэрэгтэй” хэмээн хэлснийг Америкийн CNBC телевиз дамжуулсан байна.


Дэлхийн эдийн засгийн удаашрал төв банкнуудын үйл ажиллагаанд нөлөөлнө...  
Үзсэн: 917 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй