
Өнгөрсөн шөнө баруун болон хойд зүгийн нутгаар бага зэргийн цас орж, цасан болон шороон шуурга шуурчээ. Цаг агаарын нөхцөл байдал таагүй байсан ч хот хоорондын авто замд хаагдсан зам, даваа байхгүй, тээвэрлэлт хэвийн явагдлаа гэж Автотээврийн үндэсний төвийн Хөдөлгөөний удирдлагын хэлтсийн мэргэжилтэн н.Сундуйжав мэдээллээ. Харин техникийн нэг саатал гарсныг яаралтай шийдвэрлэж зохих арга хэмжээг авчээ.
Улаанбаатар хотоос орон нутгийг зорих зорчигч тээврийн урсгал нэмэгдсэн тул холын чиглэлд нэмэлт тээврийн хэрэгслээр үйлчилж эхэлсэн байна. Тодруулбал, Увс, Ховд, Баян-Өлгийн чиглэлд нэмэлт тээврийн хэрэгслийг гарган ажиллуулж эхэлжээ. Энэ нь уламжлалт сар шинийн баяртай холбоотой хэдий ч иргэд найдвартай тээврийн хэрэгслээр үйлчлүүлэх хүсэлтэй болсон нь бас нөлөөлж байгааг тэрбээр хэллээ.
Хаагдсан зам, даваа байхгүй | ||
Үзсэн: 1166 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.