
Сүүлийн 20 шахам жилийн хугацаанд 30 гаруй хүүхэд хурдан мориноос унаж нас баржээ. 2017 онд л гэхэд 2200 орчим хүүхэд мориноос унаж бэртсэн гэж Хүний эрхийн үндэсний комиссын дарга Ж.Бямбадорж өнөөдөр мэдээллээ. Ялангуяа өвлийн морин уралдааныг болиулах хэрэгтэй. Хэрэв уралдуулахаар бол хүүхдээр унуулахгүй байх хэрэгтэй гэж тэрбээр ярилаа.
Маргаашийн Засгийн газрын хурлаар “Өвөл, хаврын уралдаанд 12 настай хүүхдээр морь унуулахгүй байх” асуудал орж магадгүй байна.
Ж.Бямбадорж: Өвлийн морин уралдааныг болиулах хэрэгтэй | ||
Үзсэн: 1199 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.