Шууд Chart

Ленинград хот фашистын бүслэлтээс бүрэн чөлөөлөгдсөний 75 жилийн ой тохиолоо

2019-01-29 17:45:14

Монгол Улсаас Оросын Холбооны Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Дэлгэрмаа ОХУ-ын Санкт-Петербург хотын захирагчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч А.Д.Бегловын урилгаар 2019 оны нэгдүгээр сарын 26-27-ны өдрүүдэд

Энэ өдрүүдэд ОХУ-д Аугаа эх орны хамгийн эмгэнэлт, баатарлаг үйл явдлуудын нэг Ленинградын бүслэлтийг санан дурсаж байна.

Дурсгалын арга хэмжээний хүрээнд Пискарёвскийн хүндэтгэлийн цогцолборт цэцэг өргөх ёслол, Санкт-Петербургийн гарнизоны цэргийн парад, хүндэтгэлийн концерт, “Ленинград дээрх салют” гэрлэн үзүүлбэр, Петропавловскийн бэхлэлт дэх баярын салют болон бусад олон арга хэмжээ зохион байгуулагдав.

Ленинградын бүслэлтийн 15 жилийн ойгоор Пискарёвскийн оршуулгын газрыг хүндэтгэлийн цогцолбор болгон нээж, нэр нь үл мэдэгдэх амь үрэгдэгсдийн гэгээн дурсгалд зориулан мөнхийн гал асаажээ. 900 хоног үргэлжилсэн бүслэлтийн үеэр өлсгөлөн, агаарын дайралт, өвчин тахлаар амь үрэгдсэн хүүхэд, хөгшид гээд нийт 1 сая 200 мянган хүн энд нойрсож буй. Цогцолборын музейн архивт амь үрэгдэгсдийн нэг нэгэндээ бичиж байсан захидал, тэмдэглэл, эдэлж хэрэглэж байсан зүйлс, зүсэм хар талхыг хүртэл тавьжээ. Сая сая хүний амийг авч одсон дайны хар мөрийг гэрчлэн эдгээр тэмдэглэлүүд түүх болон хадгалагджээ. 

Эх сурвалж: Монгол Улсаас ОХУ-д суугаа Элчин сайдын яам


Ленинград хот фашистын бүслэлтээс бүрэн чөлөөлөгдсөний 75 жилийн ой тохиолоо   
Үзсэн: 725 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй