Шууд Chart

Их Британи Брекситийн төлөвлөгөөнд өөрчлөлт оруулахаар болжээ

2019-01-30 13:04:31

Их Британи Брекситийн төлөвлөгөөнд өөрчлөлт оруулахаар болсон ч, Европын холбоо энэ асуудлаар дахин хэлэлцэхээс татгалзлаа.

Мягмар гарагт Их Британийн парламент Брекситийн төлөвлөгөөнд оруулах хэд хэдэн өөрчлөлтийг баталсан байна. Үүнд Умард Ирланд, Ирланд улс 2-ын хооронд хилийн шалган нэвтрүүлэх асуудлыг дахин хэлэлцэх, мөн Их Британи гэрээгүйгээр Европын холбооноос гарах тухай заалтыг өмнөх гэрээнээс хасах гэсэн өөрчлөлтүүдийг гишүүд дэмжсэн аж. Харин 2 сарын 26-н гэхэд шинэ гэрээ хэлцэлд хүрч чадахгүй бол Европын холбооноос гарах хугацааг хойшлуулах гэсэн өөрчлөлтийг эсэргүүцжээ. Төлөвлөгөө ёсоор Их Британи 3 дугаар сарын 29-ний өдөр Европын холбооноос гарах ёстой. 

Ингэснээр Их Британийн Ерөнхий сайд Треза Мэй шинэ гэрээндээ  Брекситийн дараа Их Британи Умард Ирланд улсын Европын холбооны Ирланд улстай залгадаг хил дээр хилийн шалганы асуудлаар өөр зохицуулалт хийхээр болж байна. 

Гэвч Европын холбоо гэрээгээ өөрчлөх талаар дахин яриа хэлэлцээ хийхгүй гэж мэдэгдээд байгаа юм.


Их Британи Брекситийн төлөвлөгөөнд өөрчлөлт оруулахаар болжээ  
Үзсэн: 1445 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй