
“Үнэн ба зөв” намын дарга А.Отгонбаатар УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнийг “МАНАН-г устгах арга зам” сэдэвт халз мэтгэлцээнд дууджээ. УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ танхимынхаа Л.Болд, Ж.Батзандан, Т.Аюурсайхан нарын гишүүдтэй хамтран “МАНАН” дэглэмийн эсрэг жагсаал зохион байгуулж, суулт зарлан УИХ-ын дарга М.Энхболдыг ажлаасаа чөлөөлөгдөх ёстой гэсэн хүчтэй акц өрнүүлсэн билээ. Ийн өнгөрсөн мягмар гарагийн УИХ-ын чуулганаар хэлэлцэж, санал хураалтад оролцсон 65 гишүүний 66.2 хувийн саналаар УИХ-ын даргыг ажлаас нь чөлөөлсөн.
Дашрамд дуулгахад, Улсын Дээд шүүх 2017 оны зургаадугаар сарын 7-ны өдрийн хуралдаанаар А.Отгонбаатар даргатай “Үнэн ба зөв” намыг улс төрийн намын улсын бүртгэлд бүртгэсэн. Ийн тус нам Улсын бүртгэлд бүртгүүлсэн 26 дахь нам болсон юм.
“Үнэн ба зөв” намын дарга УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнийг халз мэтгэлцээнд дуудав | ||
Үзсэн: 1030 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.