Шууд Chart

Сар шинийн баярт зориулсан уншлага ном өнөөдөр эхэллээ

2019-01-31 14:27:19

Сар шинийн баярт зориулсан уншлага ном өнөөдрөөс эхэллээ. Тодруулбал, Монголын Бурхан Шашинтны төв Гандантэгчинлэн хийдэд Балин адислагаа өглөөний 4 цагаас эхэлсэн байна. Үүгээр хуучин балингаа хурааж, шинэ балинг адислан бурхад хийгээд сахиусанд өргөх ёсыг үйлддэг. Шинэ балинг дараа жилийн энэ өдрийг хүртэл сольдоггүй байна. Сар шинийн баярын өдрүүдээр хурах ном уншлагын талаар хийдийн Да лам н.Бямбажаваас авсан тодруулгыг та бүхэн сонсож байна.

 

Сүм хийд нь буян хураахын дээд орноос гадна эрдмийн орон байдаг учир ирж мөргөх, даатгал залбирал үйлдэх нь чухал гэдгийг тэрбээр захилаа.  


Сар шинийн баярт зориулсан уншлага ном өнөөдөр эхэллээ   
Үзсэн: 1215 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй