
Одоогоос 12 жилийн өмнө Малайзад амь насаа алдсан Ш.Алтантуяагийн хэргийн шүүх хурал тус улсад өнөөдөр үргэлжилж байна. Хохирол нөхөн төлүүлэх нэхэмжлэлтэй шүүх хуралд төлөөлөгчөөр оролцоод ирсэн Хүний эрхийн үндэсний комиссын гишүүн П.Оюунчимэг хэлэхдээ “Хурал хэдэн сараар үргэлжилж магадгүй байна. Талийгаач Ш.Алтантуяагийн аав С.Шаарийбуу тус улсын хуулийн фермтэй хамтран ажиллаж, тэндээс өмгөөлөгч авсан” гэлээ. Хүний эрхийн үндэсний комиссын гишүүн П.Оюунчимэг ингэж ярилаа.
Хохирол нөхөн төлүүлэх нэхэмжлэлтэй шүүх хуралд хохирогчийн талаас 7-8 тэрбум төгрөг нэхэмжилж байгаа тухай Малайз улсын хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлсэн байна.
Ш.Алтантуяагийн хэргийн шүүх хурал хэдэн сараар үргэлжилж магадгүй байна | ||
Үзсэн: 1112 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.