УИХ-ын 2018 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2019.02.01) хуралдаанаар УИХ-ын даргыг сонгох тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцээд, УИХ-ын даргад нэр дэвшсэн .
УИХ-ын дарга Г.Занданшатар УИХ-ын дэд дарга, чуулганы өнөөдрийн хурлдааныг даргалагч УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалангаас УИХ-ын тамгыг хүлээн авлаа. Одоо тэрээр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд үг хэлж байна.
МАН-ын Удирдах зөвлөл өчигдөр хуралдаж, УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд-Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Гомбожавын Занданшатарыг УИХ-ын даргад нэр дэвшүүлснийг УИХ дахь МАН-ын бүлэг хэлэлцэж дэмжсэн. Мөн өнөөдөр өглөө хуралдсан Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар санал нэгтэйгээр УИХ-ын даргад нэр дэвшүүлснийг дэмжсэн юм.
Гомбожавын Занданшатар
Нэр дэвшигч Гомбожавын Занданшатар 1987 онд нийслэлийн 10 жилийн 77 дугаар дунд сургууль, 1992 онд ОХУ-ын Эрхүү хотын Улсын ардын аж ахуйн дээд сургууль, 2012 онд ОХУ-ын Байгалийн Эдийн засаг, эрх зүйн улсын их сургууль төгссөн. Санхүү, эдийн засагч мэргэжилтэй, магистр зэрэгтэй, профессор цолтой.
Тэрбээр 1992-1995 онд Зах зээлийн коллеж (ХҮДС)-ийн Маркетинг бизнес судалгааны төвд судлаач, Санхүү-Эдийн засгийн тэнхимд багш, 1995-1998 онд Хөдөө аж ахуйн банкинд Эдийн засагч, Валютын хэлтсийн ажилтан, бүтцийн өөрлөлтийн менежер, Валютын хэлтсийн захирал,1998-2000 онд Монголбанкны Сургалтын төвийн менежер, Хөдөө аж ахуйн банкинд Монголбанкны бүрэн эрхт төлөөлөгч, Эрх хүлээн авагчийн багийн гишүүн, 2000-2003 онд ХААН банкны дэд захирлаар ажиллаж байсан.
Улмаар 2003-2004 онд Хүнс, хөдөө аж ахуйн дэд сайд, 2004-2008, 2008-2012 онуудад УИХ-ын гишүүн, 2009-2012 онд Засгийн газрын гишүүн-Гадаад харилцааны сайд, 2012-2013 онд МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга, 2013-2015 онд АНУ-ын Стэнфордын их сургуулийн Хөгжил, ардчилал хуулийн засаглалын хүрээлэнд судлаачаар ажилласан.
2016 оноос УИХ-ын гишүүнээр гурав дахь удаагаа сонгогдож, улмаар 2017 оноос Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд-Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргаар ажиллаж байв.
| УИХ-ын гишүүн Г.Занданшатар УИХ-ын даргаар сонгогдлоо | ||
| Үзсэн: 2359 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.