Шууд Chart

Ц.Цогзолмааг БСШУС-ын сайдаас огцрууллаа

2019-02-01 16:46:51

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2019.02.01/ үдээс хойших нэгдсэн хуралдаанаар УИХ-ын гишүүн Ц.Цогзолмааг сайдаас огцруулах асуудлыг хэлэлцэж, түүнийг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын үүрэгт ажлаас чөлөөллөө.

“Засгийн газар үйл ажиллагаагаа танхимын зохион байгуулалтаар хэрэгжүүлнэ, Засгийн газрын гишүүн шийдвэр, мэдээлэл гаргах, аливаа хэлбэрээр албан ёсны байр сууриа илэрхийлэхдээ Ерөнхий сайдын бодлогыг баримтална” гэж холбогдох хуульд заасныг зөрчсөн учир түүнийг огцруулах саналыг УИХ-д өргөн бариад байсан.

Мөн УИХ-ын гишүүн Я.Содбаатарыг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Зам, тээврийн хөгжлийн сайдын үүрэгт ажлаас чөлөөлөх асуудлыг өнөөдөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж байна.

Зам, тээврийн хөгжлийн сайд Я.Содбаатар нь Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангийн асуудалд нэр холбогдсон тул ёс зүйн хариуцлага хүлээж, үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ Монгол Улсын Ерөнхий сайдад албан ёсоор гаргасан байсан юм.

 


Ц.Цогзолмааг БСШУС-ын сайдаас огцрууллаа  
Үзсэн: 1133 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Шарав Баярсайхан [127.0.0.xxx] 2019-02-02 04:37
Хууль бус УИХ-ыг бүрдүүлэн хууль баталж ЖДҮХС-аас луйвар хийсэн хүмүүс шоронд байх ёстой биз дээ, огцруулаад үр дүн гарахгүй. Хуулийн дагуу хариуцлага тооцохыг шаардаж байгаа.
Зочин [127.0.0.xxx] 2019-02-02 00:29
Үнэхээр муухай хар дотортой, бусдыг муутгасан, хоаоор ажил хийдэг хүн юмаа. Ямарч удирдагч хүний шинж байхгүй. Удирдаж байгаа хүнийхээ эсрэг кноп дарна, өөрийнхөө удирдлага дор байгаа хүнийг элдвээр нэр төрийг нь гутаана. Ийм арчаагүй аргатай сайд байгаагүй байх даа түүхэнд. Эмэгтэй хүн байж эмэнтэйчүүдийг дэмждэггүй. Шударга гэж өөрийгөө худлаа төвийлгөнө. Ийм л хүн сайд байсан шүү дээ. Эмгэнэл. Эмгэн Түгжил зайл
Зочин [127.0.0.xxx] 2019-02-01 21:46
УИХ хурал өөрсдөө МАНАН бүлэг. МАНАН устгахын тулд УИХ тараах хэрэгтэй. Бид маш олон жил харлаа хангалттай. Монголд Ерөнхийлөгч засаглал тохирно. Үүнийгээ ч тэд мэдэж байгаа. Хулгайчдыг бүгдийг зайлуул
Зочин [127.0.0.xxx] 2019-02-01 17:14
Анхнаасаа асуудалд яаж хандсан,ямар алдаа гаргасанаа ахиад давтахгүй айвал сайнсандаа

Бидэнтэй нэгдээрэй