Шууд Chart

Дундговь аймаг өнгөрсөн онд байнгын 384 ажлын байрыг бий болгожээ

2019-02-02 16:10:52

Дундговь аймаг өнгөрсөн онд байнгын 384 ажлын байрыг бий болгосон байна. Үүний 55-ыг хувиараа хөдөлмөр эрхлэгчид шинээр бий болгожээ.  Мөн гэрээт малчид, тэжээлийн ургамал тариалах зэрэг туршилтын төсөл хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж бизнес эрхлэгчдээ БНХАУ болон ОХУ-ын олон улсын яармаг үзэсгэлэнд туршлага судлуулсан байна.   

Аймгийн Хөдөлмөр  халамжийн үйлчилгээний  газраас  хөдөлмөрийн зах зээлийн судалгааг явуулж  ажилгүйдэл, орон тооны бүтэц, ажлын байрны эрэл нийлүүлэлтийн судалгааг гарган нэгтгэсэн байна. Үүний үр дүнд  түр ажлын 320 байр нэмэгдэж, 1700 гаруй иргэнд ажил мэргэжлийн чиг баримжаа олгон,  санхүүгийн зөвлөгөө мэдээлэл өгчээ. 

Тухайлбал, 383 иргэнд ажлын байраа хэрхэн тогтвортой авч явах талаар чиглэл өгч, 104  иргэний бизнес үйл ажиллагаанд нь санхүүгийн дэмжлэг үзүүлсэн байна. Харин ирэх онд МСҮТ-д суралцаж байгаа төгсөгчдийг ажлын байраар хангахад анхаарна гэж Дундговь аймгийн Хөдөлмөр  халамжийн үйлчилгээний  газрын дарга н.Хишигдаваа хэллээ. Түүний яриаг сонсгоё.


Дундговь аймаг өнгөрсөн онд байнгын 384 ажлын байрыг бий болгожээ   
Үзсэн: 1989 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй