Шууд Chart

Л.Оюун-Эрдэнийг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргаар томиллоо

2019-02-02 19:03:09

УИХ-ын чуулганы өнөөдрийн үдээс хойших нэгдсэн хуралдаанаар ЗГХЭГ-ын даргыг томилох асуудлыг хэлэлцээд Лувсаннамсрайн Оюун-Эрдэнийг Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын албан тушаалд томилохыг дэмжье гэсэн томьёоллоор санал хураахад чуулганы хуралдаанд оролцсон гишүүдийн 88.1 хувийн саналаар дэмжигдлээ.

ТӨГССӨН СУРГУУЛЬ, МЭРГЭЖИЛ

- 2001 онд Бэрс дээд сургууль, сэтгүүлч

- 2005 онд Австралийн Мельбурнийн их сургууль, Олон улсын төсвийн менежментийн чиглэлээр мэргэжил дээшлүүлсэн

- 2008 онд Монгол улсын их сургуулийн Хууль зүйн сургууль, эрх зүйч

- 2008 онд Монгол улсын боловсролын их сургуулийн Нийгмийн ухааны сургууль, боловсрол судлалын магистр

- 2011 онд Монгол улсын их сургуулийн Улс төр, нийгмийн шинжлэх ухааны сургууль, улс төр судлаач

- 2015 онд АНУ, Харвардын Их сургуулийн Төрийн удирдлагын сургууль, магистр

АЖИЛЛАСАН БАЙДАЛ

- 2001 онд Хэнтий аймгийн Бэрх хотын захирагчийн албанд Тамгын газрын дарга

- 2002 онд “Дэлхийн зөн Монгол” ОУБ-ын Хан Хэнтий нутгийн хөгжлийн хөтөлбөрийн удирдагч

- 2006 онд “Дэлхийн зөн Монгол” ОУБ-ын Бүсийн захирал

- 2008 онд Баянзүрх дүүргийн Нийгмийн бодлогын хэлтсийн дарга

- 2009 онд МАН-ын Удирдах зөвлөлийн Хэрэг эрхлэх газрын дарга

- 2016 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн

- 2019 оноос Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга

ШАГНАЛ

- 2010 онд Хөдөлмөрийн хүндэт медаль

ГАДААД ХЭЛ

- Англи, Орос


Л.Оюун-Эрдэнийг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргаар томиллоо  
Үзсэн: 874 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй