
Хэнтий аймгийн Батноров сум Тожил, Шонхойн Чойнбол зэрэг хийц ураараа гайхуулж, ард түмний дунд нэр алдар нь түгсэн урчуудтай нутаг. Батноров хийцийг Халхад алдаршуулсан олноо Тожил хэмээгдэх болсон Бадрахын Ишжамц дархан нутгийн Бошоогийн шаврыг муутуу цаасны үйрмэг нунтагтай хольж хэв үйлдэн шатааж, тэр хэвэндээ хайлшаа цутган хээлдэг үндэсний шинэ технологийг үүсгэжээ.
Та бүхэн Хэнтий аймгийн музейн тайлбарлагч Э.Сайнзаяагийн ярианд анхаарлаа хандуулна уу....
Тожил дарханы хэвэнд цутгасан хайлш зузаан товгор, нүх сүв нэвт гардаг учир хээ нь тод гоёмсог болдог байна. Хүний эдэлж хэрэглэдэг тансаг хээнцэр бүх гоёл чимэглэл хийдэг байжээ.
Хэнтий аймгийн музейд тожил хийцийн 20 орчим үзмэр хадгалагдаж байна | ||
Үзсэн: 945 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.