Шууд Chart

Тайландын эзэн хаан эгчийгээ сонгуульд өрсөлдөхийг эсэргүүцжээ

2019-02-10 16:00:00

Тайландын эзэн хаан эгчийгээ сонгуульд өрсөлдөхийг эсэргүүцэж байна. 2014 онд болсон Тайландын төрийн эргэлтийн дараагаар цэргийн мэдэлтнүүдийн тэргүүлж буй түр засгийн газар тус улсын эрхийг барьж байгаа юм. Үүнийг олон улсын зүгээс болоод дотоодоос нь шүүмжлэн ердийн засгийн газар байгуулахыг уриалах болсон тул Тайландын засгийн газраас парламентын сонгууль явуулахаар зарлаад байна.

Энэ сонгуулиар төрийн эргэлтийг толгойлон зохион байгуулсан Тайландын ерөнхий сайдын үүргийг түр гүйцэтгэгч Прают Чон О-Ча ерөнхий сайд болно гэсэн таамаг байгаа ч, эзэн хааны эгч Убол Ратана  сонгуульд өрсөлдөхөөр болсон. Түүний энэ шийдвэрийг Тайландын эзэн хаан Маха Важиралонгкорн шүүмжлэн, “улс орныхоо ёс уламжлалтай тэрсэлдсэн зохимжгүй үйлдэл” хэмээн телевизээр мэдэгджээ. Урьд өмнө Тайландын эзэн хааны гэр бүлээс сонгуульд өрсөлдсөн удаа байхгүй юм байна.

Тайландын эзэн хааны эгч Убол Ратана-г 2001-ээс 2006 онд ерөнхий сайд байсан Таксин Шинаватра-тай эвсэж байсан улс төрийн намаас нэр дэвшүүлж байгаа аж. Ийнхүү гүнж сонгуульд нэр дэвшсэн явдал нь Тайландын улс төрийн нөхцөл байдалд томоохон өөрчлөлт авчирж болзошгүй гэж зарим нь харж байна. Гэхдээ эзэн хаан түүнийг шүүмжилснээр гүнжийн улс төрийн өрсөлдөөн хүнд хэцүү болж, саадтай тулгарч мэдэх юм гэж зарим ажиглагчид үзэж байгаа.  

Тайландын гүнж Убол Ратана –ын хувьд 1972 онд Америк иргэнтэй гэрлэж хааны угсаанаас хасагдсан. 1990 онд тэрээр салж Тайландад эргэн ирсэн ч, хаан угсаа нь сэргээгүй байгаа юм.


Тайландын эзэн хаан эгчийгээ сонгуульд өрсөлдөхийг эсэргүүцжээ  
Үзсэн: 1316 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй