
Өвөрхангай аймаг өнгөрсөн жилийг хүүхдийн хөгжил хамгааллын жил болгон зарласан. Энэ хүрээнд улсын болон орон нутгийн төсвийн 70 орчим хувийг хүүхдийн хөгжил хамгааллын үйл ажиллагаа, барилга байгууламж барихад зарцуулсан. Харин энэ онд хүүхэд залуусын эрүүл мэндийг дэмжих усан спорт сургалтын төв барьж ашиглалтад оруулна гэж Өвөрхангай аймгийн Засаг дарга Г.Ганболд ярилаа.
Цаашид хүүхдийг хөгжүүлэх үйл ажиллагаанаас гадна хамгаалалд түлхүү анхаарлаа хандуулна гэж тэрбээр хэллээ.
Өвөрхангай аймагт усан спорт сургалтын төв барина | ||
Үзсэн: 1054 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.