Шууд Chart

Газрын тос боловсруулах үйлдвэрийг 2022 онд ашиглалтад оруулна

2019-02-11 13:24:53

Дорноговь аймгийн Алтанширээ сумын нутагт барьж байгаа нефть боловсруулах үйлдвэрийн менежментийн зөвлөх үйлчилгээний харилцан ойлголцлын санамж бичигт Энэтхэгийн “Инженерс Индиа Лимитэд” компанитай Монгол Улсын тал гарын үсэг зурлаа.

Монголын Засгийн газрыг төлөөлж төрийн өмчит “Нефть боловсруулах үйлдвэр” компани, “Инженерс Индиа Лимитэд” компанитай Энэтхэгийн нийслэл Шинэ Дели хотноо болсон “Петротех” олон улсын зөвлөгөөний үеэр гарын үсэг зуржээ.

Одоогоос дөрвөн жилийн өмнө Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди Монгол Улсад нэг тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээл олгохоор болж энэ зээлийн хүрээнд нефть боловсруулах үйлдвэр барихаар шийдвэрлэсэн. Газрын тос боловсруулах үйлдвэрийг 2022 оны дөрөвдүгээр улиралд ашиглалтад оруулахаар төлөвлөжээ. Дэлгэрэнгүй мэдээг сонсоно уу.


Газрын тос боловсруулах үйлдвэрийг 2022 онд ашиглалтад оруулна  
Үзсэн: 1092 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй