
Хоёр жилийн өмнөх тооллогоор нийслэлийн 220 000 айл өрх 100 гаруй мянган нүхэн жорлон ашиглаж байсан. Эдгээр жорлон нь дэлхийн хөгжингүй улс орнуудын 1900-аад онд хэрэглэж байсан хоцрогдсон технологитой хэвээрээ байна.
Модон жорлонгийн бохир газрын хөрсөнд нэвчиж, ундны ус, хөрсийг шууд бохирдуулдаг гэдгийг бид мэддэг болсон. Гэсэн хэдий ч нийслэлийн гэр хорооллынхон газарт ялгадсаа шингээж, угаадсаа ил асгасан хэвээрээ. Нийслэлийн Гандангийн хорооллоос дараах бичлэгийг хийлээ.
Өнгөрсөн жилийн хөрсний бохирдлын шинжилгээгээр нийслэлийн 100 айл орчимд хром, хар тугалга, никель, Сонгинохайрхан дүүргийн Сонгины амралт орчим И коли бактер, мөөгөнцөр их хэмжээтэй илэрч байсан бол "Нарантуул" захын орчмоос Аммоний азот 50 дахин их байгаа нь тогтоогдсон байдаг.
Ингэж бохирдсон хөрсөнд цусан суулга өвчин үүсгэгч нян 25-100, балнадын нян 100-400, саажилтын вирус 100-150 хоног хадгалагддаг. Нянг тараагч нь ялаа, шавьж гэдгийг мэргэжилтнүүд сануулдаг. Мөн хөрсний бохирдлоос эвгүй үнэр гарч, индол, хүхэрт устөрөгч, метан зэрэг хорт хий ялгарч агаарыг бохирдуулдаг. Тэгвэл нийслэлчүүд хөрсний бохирдлыг бууруулахын тулд жорлонгоо хэрхэн өөрчлөх вэ. “Хурд” агентлаг үргэлжлүүлэн сурвалжилна.
Нүхэн жорлонгоос татгалзвал хөрсний бохирдол буурна | ||
Үзсэн: 1354 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.