
Өнөөдөр газар зохион байгуулалт, геодези зураг зүйн салбарын удирдах ажилтны зөвлөгөөн эхэллээ. Зөвлөгөөнд аймгуудын Газар зохион байгуулалт, барилга хот байгуулалтын газрын дарга нар оролцож байна.
Тэд энэ онд хэрэгжүүлэх гол үйл ажиллагааны талаар хэлэлцэж нэгдсэн ойлголтод хүрэх юм. Захиргааны хэргийн шүүхээр шийдвэрлэсэн нийт хэргийн 20 гаруй хувийг газрын маргаантай холбоотой хэрэг эзэлдэг. Өнгөрсөн жилд газрын харилцааны мэдээллийн санг үүсгэсэн бол энэ онд газрын багц хуулийн төсөлд голд анхаарлаа хандуулж ажиллана гэж зөвлөгөөнд оролцогчид хэллээ. Ингэснээр газар олголт, зохион байгуулалттай холбоотой маргаан арилна гэж Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын дарга Ц.Ганхүү онцоллоо.
Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн салбарын удирдах ажилтны зөвлөгөөн гурван өдөр үргэлжилнэ. Энэ үеэр өнгөрсөн онд ажлын үр дүнгээр тэргүүлсэн аймгуудын газрын харилцаа барилга хот байгуулалтын газрууд, шилдэг менежер, шилдэг даамлуудад шагнал гардуулна.
Газар олголтын давхардал, бүртгэлтэй холбоотой маргаан арилна | ||
Үзсэн: 797 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.