Шууд Chart

ОХУ Украйнд ажиглагчаа илгээнэ

2019-02-14 12:21:46

ОХУ Украйнд ажиглагчаа илгээнэ. Энэ тухай Оросын гадаад хэргийн яамнаас лхагва гарагт “Европын аюулгүй байдал хамтын ажиллагааны байгууллагаас манай улсад хандан гуравдугаар сарын 31-нд болох Украйны Ерөнхийлөгчийн сонгуульд ажиглалт судалгаа хийх богино хугацааны ажиглагч илгээхийг хүссэн мэдэгдэл ирүүлсэн тул Москва энэ эрхээ эдлэхийг хүсч байна. Оросын талаас ажиглалт хийх хүмүүсийн нэрийг Европын аюулгүй байдал хамтын ажиллагааны байгууллагын Ардчилал хүний эрхийн байгууллагад илгээнэ” гэж мэдэгдсэн байна.

Ажиглагчаар очих хүмүүс нь олон улсын ажиглагчийн эрх, үүргийг гүйцэтгэх бүх шаардлагатай нөхцлөөр хангагдах юм байна. Өмнө нь Украйны сонгуулийн хороо “Оросын талаас урт хугацааны хоёр ажиглагч авч итгэмжлэх олгох” тухай Европын аюулгүй байдал хамтын ажиллагааны байгууллагын Ардчилал хүний эрхийн агентлагаас илгээсэн хүсэлтэд татгалзсан тул Оросын талаас урт хугацааны ажиглагчаа илгээгээгүй байна.

Энэ сарын 7-ны өдөр Украйны парламент-Дээд рад хууль баталж, сонгуулийн үйл ажиллагааг парламентийн зөвшөөрөл авсан улсын иргэн ажиглана. Парламент сөргөлдөгч буюу "дайсагнасан улс" гэж үзсэн улсын төлөөлөгчдөд сонгууль ажиглах эрх олгохгүй гэж тусгаад байна.


ОХУ Украйнд ажиглагчаа илгээнэ  
Үзсэн: 1068 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй