Шууд Chart

“Яаралтай тусламж үйлчилгээний нэгдсэн эмнэлэг” ирэх сард ашиглалтад орно

2019-02-19 12:20:04

Монголд оношлох боломжгүй гэдэг шалтгаанаар гадны эмнэлгийг зорих иргэдийн тоог бууруулах зорилгоор “Яаралтай тусламж үйлчилгээний нэгдсэн эмнэлэг” болон “Үндэсний оношлогооны төв” байгуулах төсөл хэрэгжиж байна. 

Сарын дараа буюу ирэх гуравдугаар сард Анагаахын шинжлэх ухааны их сургуулийн дэргэдэх “Яаралтай тусламж үйлчилгээний нэгдсэн эмнэлэг” ашиглалтад орно. Үүний дараа зун гэхэд “Үндэсний оношлогооны төв” иргэдэд үйлчилж эхэлснээр гадагшаа эмчлүүлж, оношлуулах шаардлагатай өвчнийг эсийн түвшинд оношлодог болно гэж Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл хэллээ.


“Яаралтай тусламж үйлчилгээний нэгдсэн эмнэлэг” ирэх сард ашиглалтад орно  
Үзсэн: 710 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй