Шууд Chart

АНУ Саудын Арабт цөмийн технологи нийлүүлэхээр зэхэж байна гэв

2019-02-20 13:12:32

АНУ-ын эрх баригчид Саудын Арабт цөмийн технологи нийлүүлэхээр зэхэж байна хэмээн эх сурвалжууд анхаарууллаа. Эх сурвалжуудын мэдээлж байгаагаар Цагаан ордон, Саудын Арабт цөмийн станцууд барихад нь зориулж, Америкаас цөмийн технологи нийлүүлэх асуудлыг түргэтгэж байна. Энэ тухай нэрээ нууцалсан эх сурвалжууд Төлөөлөгчдийн танхимын Хяналт Шинэчлэлийн хороонд мэдээлэл ирүүлжээ.

“Нууц мэдээлэгчид Цагаан ордон дахь удирдах албаны хүмүүс дунд Холбооны эрүүгийн хуульд холбогдох ашиг сонирхлын зөрчил байгаа талаар анхаарууллаа” хэмээн АНУ-ын парламентын доод танхим буюу төлөөлөгчдийн танхимын Хяналт Шинэчлэлийн хорооны дарга Елиа Куммингс Цагаан ордонд илгээсэн захидалдаа бичжээ. Хорооны зүгээс АНУ-ын засаг захиргааны дэмжлэгийг авч Саудын араб болон Арабын бусад улс орнуудад цөмийн станцууд барихаар зэхэж байгаа АНУ-ын цөмийн эрчим хүчний компаниудыг шалгаж эхэлсэн байна.

АНУ-ын талаас энэ төрлийн технологийг Саудын Арабт нийлүүлснээр тус улсыг цаашид цөмийн зэвсэг үйлдвэрлэх боломжтой болгоно хэмээн санаа зовниж байгаагаас гадна, Ойрх дорнодод зэвсгийн өрсөлдөөнийг хөхүүлж мэднэ гэж анхааруулж байна. Үүнээс гадна, технологи шилжүүлэхийн эсрэг АНУ-ын хууль сахиулах ажиллагааг зөрчинө гэсэн болгоомжлол байна.


АНУ Саудын Арабт цөмийн технологи нийлүүлэхээр зэхэж байна гэв  
Үзсэн: 954 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй