Шууд Chart

Иргэд гялгар уут хэрэглэхгүй байхыг дэмжиж байна

2019-02-21 11:22:58

Гуравдугаар сарын 1-нээс 0.035 мм-ээс доош зузаантай гялгар, нийлэг уутыг хэрэглээнд хориглох тухай шийдвэрийг Засгийн газрын 189-р тогтоолоор гаргасан. Энэ тухай "Хурд" агентлаг цувралаар мэдээллийг хүргэж байна. Энэ удаад бид иргэд уг шийдвэрийг хэрхэн хүлээн авч байна, бүрэн дүүрэн мэдээлэлтэй байгаа эсэхийг сурвалжиллаа.

Нийлэг уутны хэрэглээг хязгаарлах тухай мэдээллийг иргэд ихэвчлэн цахим орчноос авч байгаа юм. Хүний биед хортой нөлөө үзүүлж байгаа гялгар уутыг аль болох хэрэглэхгүйг дэмжиж байгаагаа хэлж байна. Харин хүн бүрийн хэрэгцээг хангасан даавуун болон цаасан уут өнөөдөр гялгар уутнаас хямд үнээр олдоц ихтэй байна гэдэгт эргэлзэж байгаагаа ярилаа. Иргэдийн байр суурийг одоо сонсгоё.

 

Нийлэг уутны зузаанд хэмжээ зааснаар нийлэг уутны хэрэглээ багасахгүй гэж олон нийт үзэж байна. Даавуун болон цаасан уутыг иргэдэд дарамт бололгүйгээр худалдаа, үйлчилгээнд нэвтрүүлэх хэрэгтэй гэсэн саналыг гаргаж байлаа.


Иргэд гялгар уут хэрэглэхгүй байхыг дэмжиж байна  
Үзсэн: 972 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй