
Өнөөдөр Говийн аймгийн зарим нутгаар цастай. Харин маргааш нутгийн зүүн өмнөд хэсгээр бага зэргийн цас орно. Салхи 5-10 м/с байна гэж Цаг уур Орчны шинжилгээний газрын Урьдчилан мэдээлэх секторын цаг уурч н.Жавзмаа мэдээллээ.
Ирэх гурав, дөрөвдүгээр сард нийт нутгаар олон жилийн дунджаас 0.5-1 хэмээр дулаан байна. Хур тунадасны хувьд нутгийн хойд хэсгээр олон жилийн дунджаас ахиу, бусад нутгаар ялангуяа нутгийн зүүн хагаст дунджаас бага хур тунадастай гэж Цаг уур Орчны шинжилгээний газрын Урьдчилан мэдээлэх сектороос мэдээлсэн.
Нийт нутгаар хуурайшилт өндөртэй байгаа учир болзошгүй ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна.
Гурав, дөрөвдүгээр сард олон жилийн дунджаас 0.5-1 хэмээр дулаан байна | ||
Үзсэн: 814 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.