
Баян-Өлгий аймагт үерийн далан суваг шуудуу, хамгаалалт барихад улсын төсөвт мөнгө суугаагүй. Засгийн газрын хуралдаанд оруулж нөөц сангаас мөнгө гаргуулах шаардлагатай байгаа гэж тус аймгийн Засаг дарга А.Гылымхан хэллээ.
Өнгөрсөн оны долоодугаар сард Баян-Өлгий аймагт үер бууж, 640 гаруй айлын гэр, хашаа, байшин үерт автаж, 10 гаруй тэрбум төгрөгийн хохирол учирсан. Үүнээс үүдэн үерийн аманд далан суваг шуудуу ухах, хамгаалалт хийхэд зориулж тав орчим тэрбум төгрөгийг төсөвлөсөн ч 500 хүрэхгүй сая төгрөгөөр нь л далан барьсан гэж тэрбээр нэмж хэллээ.
А.Гылымхан: Үерийн далан барихад нөөц сангаас мөнгө гаргуулах шаардлагатай байна | ||
Үзсэн: 1055 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.